
Сяньби
Сяньби бол эртний өвөг монгол нүүдэлчин улс юм. Сяньби төвд номонд Сүмбэ гэж тэмдэглэн үлдээжээ. Энэ улс нь МЭӨ III зууны сүүл үед Дунхугийн холбоо Модун шаньюйгийн цэрэгт ялагдан задрах үеэр Дунху гэж нэрлэгдсэн ханлигийн дотор байсан хэсэг аймгийнхан Сяньби, Ухуань ууланд очиж нутаглаж тэр уулын нэрээр овоглосон юм. Тэдний нэг нь Сяньбигийн ханлиг юм. МЭӨ II-МЭ II зуун хүртэл нэгдмэл улс мэт захиргаагүй байсан. МЭ 120-133 оны хооронд Сяньби нарын дундаас нэг үе хүчирхэг баатар гарч ирсэн ч, төдөлгүй дахин тарж бутарсан бөгөөд үүний дараа Тулухоу ноёны хүү Таншихуай, сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 156 онд хаан ширээнд заларсанаас эхлэн энэ улс 80 орчим жил Зүүн Хойд Азийг эрхшээсэн байна.